Хувьцааны данс нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ашгаа авна

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад бэлэн болсон гэж өнөөдөр /2020.05.04/ мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ. Хувьцааны дансаа нээлгээгүй, и-баримт аппликэйшин ашигладаггүй иргэдэд ногдол ашиг тараахад хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс хувьцааны данс нээлгэж, тухайн харилцдаг банкны дансаа холбохыг компанийн зүгээс зөвлөв. Харин хувьцааны дансаа нээлгээгүй ч и-баримт аппликэйшнд бүртгэлтэй бол ногдол ашгаа авах боломжийг бүрдүүлэхээр судалж байгаа юм байна. Одоогоор и-баримт аппликэйшн ашигладаг 1.3 сая иргэн байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ