ЭМЯ: “COVID-19”-ийн үед сургалтын төвүүдэд өгөх зөвлөмж

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар сургалтын 1088 төвийн үйл ажиллагааг шат дараатай нээх боломжтой хэмээн шийдвэрлэлээ.
Сургалтын төвүүдэд ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу дараах шаардлагыг тавих бөгөөд биелэлтийг иргэд болон мэргэжлийн хяналтын байцаагчид хянах юм. Үүнд:
- Биеийн халуун үзэх
- Амны хаалт зүүх
- Аль болох цахим сургалт хийх
- Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах
- Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
- Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байрлуулах
- 2 цаг тутамд агаар сэлгэх
- Ном, дэвтэр, бал, плаш зэрэг зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх
- Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэх
- Анги танхимд хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх
- Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
- Хүн хоорондын зай 1-1.5 метр байх
- Анги танхимд хооллохгүй байх
- Урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг ил тод байршуулах
- Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
- Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх /үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ