Үйл явдлын хураангуй

Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд

09:30 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 300 ортой тус төрөх эмнэлгийн явцтай танилцана.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд 

10:00 цагт УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8-нд болох "COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль"-ийн талаар мэдээлэл хийнэ.

АТГ-д

10:00 цагт Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд СЕХ-нд ажиллаж байгаа эсэхийг шалгуулахаар АТГ-т хандана.

Эрүүл мэндийн яаманд 

11:00 цагт COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Тавантолгой түлш ХХК үйлдвэрт

12:00 цагт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Тавантолгой түлш компани дээр хийгдэж буй үйлдвэрлэлийн шинэ технологийн засварын ажилтай танилцана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ