ХӨСҮТ-д эмчлүүлсэн гадаадын иргэд бүгд эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын талаарх шинэ мэдээллийг хүргэлээ.
Өнөөдөр Турк улсын нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарснаар коронавирусийн халдвартай гэж оношлогдон, ХӨСҮТ-д эмчлүүлсэн гадаадын иргэд бүгд эдгэрчээ.
Өнөөдрийн /2020.05.05/ тухайд батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдол 41 болсон байна. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Халдвар авсан эдгээр 41 тохиолдлын 13 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ