"ОХУ-аас 2000 орчим иргэнээ татан авахаар ажиллаж байна"

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.05.05/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  "Өнгөрсөн хугацаанд гадаад улсаас гурван удаагийн тусгай нислэг үйлдэж 800 иргэнээ татан авлаа. Гурван удаагийн нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлын зохион байгуулсан.Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед эдгээр улсуудад байгаа ЭСЯ, Консулын газрууд хүчин чармайлт гарган ажилласныг тодотгож хэлмээр байна.

Иргэдийг татан авах ажлыг зохион байгуулсаар байгаа ч өнөөдрийн байдлаар 10,076 иргэн гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа.Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэнд Монголоос эх орондоо буцах боломжийг олгож явууллаа.

Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа дахин БНСУ-руу нислэг үйлдэх асуудал яригдах байх. Мөн хил залгаа ОХУ-аас 2000 орчим иргэнээ татан авах нарийвчилсан арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ