“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг саатуулжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тавдугаар сарын 4-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг саатуулжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Д.Ариунболд нь 2016-2018 оны хооронд тус компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар баривчилсан байж болзошгүй аж.
Дашрамд дурьдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээлэл цацагдаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ