Сэлэнгэ аймагт зам тээврийн журам зөрчих хэрэг 42 хувиар буурчээ

Сэлэнгэ аймагт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 2019 оны байдлаар 42.6 хувиар буурсан байна.
Тус аймаг нь 109'255 хүн амтай, аялал жуулчлалын онцгой бүс нутагт хамаардаг ба дамжин өнгөрдөг иргэдийн тоогоороо бусад аймгуудтай харьцуулахад их юм.
Зуны улиралд Сэлэнгэ аймгийг зорин гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт ихсэх хандлага ажиглагддаг.
Тэгвэл 2019 оны байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэргийн хэрэгжилтийг ханган ажилласнаар зам тээврийн гэмт хэргийг 42.6 хувиар бууруулж ажиллаа гэж Сэлэнгэ аймаг цахь цагдаагийн газраас мэдээлэв.
Аймгийн хэмжээнд 5 цэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахад нөлөөлсөн аж.
Зам тээврийн гэмт хэргүүд нь:
- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
- хурд хэтрүүлэх,
- хамгаалах малгай бүс хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох,
- шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх,
- бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг шалтгааны улмаас үйлдэгддэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ