Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 1780 хүн ажиглалтад байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Тавхан хоногийн хугацаанд COVID-19 халдвар авсан хүний тоо 500 мянгаар нэмэгдэж, дэлхий дахинд 6.5 саяд хүрлээ.
ОХУ-д өнгөрсөн 24 цагт 8536 хүн шинээр халдвар авсан, Буриад, Эрхүү, Тува, Читад халдварт эрчимтэй нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 1780 хүн ажиглалтад байна. Сүүлийн үед нийтийн тээвэр автобусанд гар ариутгагч байхгүй, бохир байна гэж иргэд ЭМЯ-нд мэдээлэл өгч байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргад ЭМЯ-наас яамнаас албан бичиг явуулна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ