Д.Нямхүү: Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 186 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр "Өчигдөр 469 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүн тавдугаар сарын 20-ны өдөр Москвагаас ирсэн. Өнөөдөр 21 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үүний ес нь оюутан юм.
ХӨСҮТ-д өнөөдөр 157 хүн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 65 хүн эдгэрч гарсан. Ажиглалтаас бүрэн гарсан 13 хүн байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ