Бумбаны их тахилга Дондүвлин хийдэд болно

Улаанбаатар хотын Дондүвлин хийдийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эд баялгийг эрхшээгч Намсрай, Гонгор, Замбала, Дарь эхийн бумбаны тахилга 2020 оны 6 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Дондүвлин Хийдэд зохион байгуулагдах гэж байна. 


Тахилгыг бөөгнөрөл үүсгэхгүй онлайнаар Дондүвлин Хийд фэйсбүүк пэйж хуудасны лайваар шууд дамжуулан хийх ба бүртгэл өдөр бүр 9-18 цагийн хооронд Дондүвлин Хийд дээр явагдаж байна. 


Холбоо барих утас: 96306868, 88576868, 99485068, 99068036 


Фэйсбүүк Пэйж хуудас: Дондүвлин Хийд 


Цахим айлтгал: www.donduvlin.mn 


Дондүвлин хийдийн хаяг: Баянгол дүүрэг 16-р хороо, Гандангийн төв хаалганы баруун урд Гэгээнтэн төвд байрлаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ