Орон сууц худалдан авсан иргэдийн буцаан олголтын мөнгө орж эхэллээ

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.


Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.


2019 онд орон сууц худалдан авсан 13,588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авахаар байгааг Татварын ерөнхий газраас мэдээлсэн. 


Энэ удаад буцаан олголтыг хоёр ээлжээр олгох аж.


Тухайлбал, өнөөдрөөс эхний ээлж буюу нэгдүгээр сард материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт дансанд орж эхэлжээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ