БЗД, СХД-дэд гарсан гал түймрийг түргэн хугацаанд унтраажээ

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:00 цагт очиж, иргэн Х-ийн 5 ханатай гэр , 5 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. 


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:38 цагт очиж, иргэн Б-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. 


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 16:58 цагт очиж, иргэн А-ийн эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.  




СЭТГЭГДЭЛ БИЧИХ