Д.Нямхүү: Таван хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 191 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 715 хүнд шинжилгээ хийхэд 710 хүнд коронавирус илрээгүй. Коронавирус илэрсэн таван хүний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. Шинээр зургаан хүн эдгэрч дараагийн тусгаарлалтад шилжсэн байгаа" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ