Коронавирустэй холбоотойгоор Бээжин хотыг түр хаалаа

Коронавирусийн халдвар дахин дэгдсэнтэй холбоотойгоор Бээжингийн эрх баригчид тус хотыг түр хаахаар шийдвэрлэжээ. Хотын засгийн газрын тээврийн хорооны орлогч дарга Жун Зюнь ингэж мэдээлсэн байна.


Зургаадугаар сарын 19-нөөс Хятадын бусад бүс нутаг руу хийдэг бүх зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоож байгаа ажээ. Энэ өдрүүдэд явахаар тасалбар авсан хүмүүс мөнгөө буцааж авч болох гэнэ.


Бээжингийн эрх баригчид коронавирус тархахаас сэргийлэх арга хэмжээ авсаны дараа зорчигч тээврийн урсгал буурсныг Жун Зюнь тодруулан тайлбарласан байна.


Тус оронд халдвар дахин дэгдэх эрсдэл өндөр байгааг өмнө нь мэдээлж байсан юм. Үүнээс гадна, Бээжинд халдвар авагсдын тоо цөөрөхгүй байгаа аж. Энэхүү шинэ дэгдэлт нэгдүгээр сард Ухань хотод бий болсон байдлыг санагдуулж байгааг онцолж байна. 


Бээжингийн бөөний худалдааны «Синьфади» захаас илэрсэн шинэ коронавирус Ухань хотынхоос илүү халдвартай байж болзошгүй нь зургаадугаар сарын 15-нд тодорхой болсон юм.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ