Их Британид халдлагын улмаас гурван хүн амиа алджээ

Английн Рединг хотод нэг эрэгтэй хутга барин халдлага үйлдсэний улмаас гурван хүн амь үрэгдсэнийг цагдаагийн байгууллага мэдээлжээ. Темза мөрний хөндийн бүс нутгийн цагдаагийн байгууллагын албан ёсны сайтаар тараасан мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна.
Мөн гурван хүн хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор уг явдлыг террорист ажиллагаа хэмээн үзэхгүй байгаа гэж цагдаагийн байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна. Гэхдээ тус байгууллага хэрэг явдлын шалтгааны талаар яаруу дүгнэлт хийхгүй гэжээ.
Хууль сахиулагчид гурван хүн амь үрэгдсэн уг хэргийг шалгаж эхэлжээ. Рединг хотод аж төрдөг 25 настай сэжигтнийг саатуулсан байна. Түүнийг хамсаатнуудтай байсан хэмээн цагдаагийн байгууллага үзэхгүй байгаа учир хотын оршин суугчдад цаашид аюул учирна гэдгийг няцааж байгаа аж.
Болсон явдлыг террорын ажиллагаа хэмээн үзэж байгааг хууль сахиулах байгууллагуудад ажилладаг телевизийн Sky News сувгийн төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ