Сөүл-УБ-ын чиглэлийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэв

Сөүл-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 2020 оны долоодугаар сард хийх тусгай үүргийн эхний онгоц 20.35 цагт нисэх буудалд газардлаа.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлана.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр долоодугаар сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсны зургааг БНСУ руу хийнэ. Харин өнгөрсөн зургаадугаар сард тусгай үүргийн 11 удаагийн нислэгээр 2500 иргэнээс эх орондоо авчирсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ