Арвайхээрт үер бууж, зам эвдэрчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2020.07.02/ усархаг бороо орж, үер буужээ. Үүний улмаас улсын чанартай авто зам буюу Арвайхээрээс зүүн тийш 9-10 км замын далан усанд идэгдэж, авто замын зорчих хэсгээр явах боломжгүй болсон байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ