Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан өнөөдөр 14:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.


Энэ үеэр Гандантэгчэнлин хийд хэвийн үйл ажиллагаанд шилжих, иргэдийн хүсэлтийн дагуу жилийн засал ном хэрхэн хурах тухай мэдээлэх юм.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, саун, дэн буудал, жуулчны бааз, сүм хийд зэрэг нийт 2596 ААН байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж байгаа талаар гуравдугаар сарын 2-нд НОБГ-аас мэдээлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ