COVID 19: Дэлхий даяар хоногт 3519 хүн нас барлаа

Дэлхий даяар хоногт коронавирусийн халдварын нийт 171'473 тохиолдол бүртгэгдээд байна. АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 42'606 тохиолдол бүртгэгдлээ. Бразил улсад 26'209, Энэтхэгт 23'932 тохиолдол бүртгэгдээд байна. 


Бразилд 535, Мексикт 523, Энэтхэгт 421 хүн нас барсан бол АНУ-д өчигдөр 234 хүн нас барж, дэлхий даяар хоногт 3519 нас баралт бүртгэгдлээ. Дэлхий даяар халдвар авагсдын тоо сард 1 саяар нэмэгддэг байсан бол одоо зургаа хоногт 1 сая хүнийг нэмж бүртгэж байна. 


Дэлхий дахинаа халдвар авсан нийт хүний тоо: 11'546'516


  • АНУ-д халдвар авсан нийт хүний тоо: 2'981'004
  • Бразилд халдвар авсан нийт хүний тоо: 1'604'585
  • Энэтхэгт халдвар авсан нийт хүний тоо: 697'836
  • ОХУ-д халдвар авсан нийт хүний тоо: 681'251
  • Перуд халдвар авсан нийт хүний тоо: 302'718


Одоогоор 4.48 сая хүн эмчлүүлж байгаагаас 4.42 сая буюу 99 хувь нь хөнгөн хэлбэрийн, 58'497 буюу 1 хувийнх нь биеийн байдал хүнд, 6.5 сая хүн эдгэрч, 536 мянган хүн нас бараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин