Бостонд дэлбэрэлт үйлдсэн этгээдүүдийг баривчиллаа

Бостон хотод цуврал дэлбэрэлт үйлдсэн этгээдийг холбооны мөрдөх товчооны ажилтнууд баривчилаа. Сэжигтэн этгээдүүд өсвөр насны хөвгүүд байсан аж. Гудамжны камерт үлдсэн бичлэгүүдээс авсан зургуудад нарийвчлал хийсний эцэст тэдгээр этгээдүүдийг мөн хэмээн тогтоосон байна. Сэжигтэн этгээдүүд төрсөн ах дүүс ажээ.

Өчигдөр явагдсан ажиллагааны үеэр тусгайгийнхан 19 настай Жохар Царнаевыг нэгэн айлын хажуу талд байсан завины дор байхад нь олж баривчилсан байна. Харин түүний ах, 26 настай Тамерлан Царнаев буудалцааны үеэр алагдсан аж.

Түүний нуугдаж байсан газар хотын зах орчимд байрладаг, нэлээд нуугдмал газарт байрладаг юм байна. Жохар Царнаевыг баривчлахын тулд мөрдөх товчооныхон багагүй самбаачлага гарган ажиллсан тухай ажиллагааг удирдсан офицер ярьсан юм. Түүнчлэн хэрэг   үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байгаа этгээдүүд хамаатныдаа суудаг байсан аж. Харин гэрийн эзэн ярихдаа "Аймшигт алан хядагчдыг гэртээ амьдруулж байсандаа гутарч байна. Бүх америкчуудаас уучлал хүсэх хэрэгтэй. Тамерлан, Жохар нарыг алан хядагчидтай холбоотой ажилладаг байсныг төсөөлөө ч үгүй" гэв.

Сэжигтэн этгээдийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа. Ямартай ч байцаалтыг эхлүүлж сэжигтэн этгээдүүдийг хотын цагдаагийн газарт хүргээд байгаа аж. Марафон гүйлтийн үеэр болсон энэхүү дэлбэрэлтэд гурван хүн амь насаа алдаж, 170 гаруй хүн шархадсан юм.

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ