Дэлхий даяар халдварын 273 мянган тохиолдол бүртгэгдэж, 6240 хүн нас барлаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 273,789-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 15,639,706 боллоо. Мөн нас барагсдын тоо 6240-өөр нэмэгдэж, 635,597 болжээ. Харин эдгэрсэн хүний тоо 9,528,433 байна.


Ийнхүү ОХУ-д өдрөөс өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа учир тус улсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд эрх баригчдыг даруй дахин хорио цээрийн дэглэм тогтоохыг уриалжээ.


Халдвар авсан хүнийхээ тоогоор АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй Бразил улсад өдөрт 58 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч тус улсын эрх баригчид цар тахлыг хяналтдаа авсан хэмээн мэдэгдэв.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин