Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт боллоо

Синьхуа агентлагийн дамжуулсан мэдээгээр БНХАУ-ын Сычуань мужид хүчтэй газар хөдөлж олон тооны хүн амь насаа алдаж 400 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Урьдчилсан тооцооллоор амь насаа алдсан хүмүүсийн тоо 50 гарчихаад байгаа бөгөөд цаашдаа ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

АНУ-ын геологийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр газар хөдлөлт 6.6 магнитудын хүчтэй байсан гэнэ. Газар хөдлөлтөөс үүссэн ангал гүнрүүгээ 12 км бөгөөд Линчион хотоос 50 км орчим үргэлжилсэн байгаагаас харахад энэ удаагийн гамшиг ямар хүчтэй байсныг нотолж байна хэмээн судлаачид хэлсэн юм.

Газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин нурж хотод эмх замбараагүй байдал үүсээд байна. Гамшигт өртсөн хотод 1.5 сая хүн оршин суудаг бөгөөд, газар хөдлөлтийн дараагаас тог цахилгаан тасарсан аж . Энэ хэрэг гарсан даруйд аврах ангийн тусламж хүрч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар гамшигт өртсөн газарт 20 мянга орчим аврах албаныхан ажиллаж байна.

2008 онд Сычуань мужид болсон газар хөдлөлтийн гамшигаас 90 мянган гаруй хүн амь насаа алдаж байсан. Түүнчлэн таван сая хүн гэр оронгүй болж байсан. Тэр үед хамгийн хүчтэй буюу 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлөт болсон билээ.

Х.Төгөл

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ