"Хойд Солонгост коронавирусийн халдвар авсан хүн байхгүй" гэв

Хойд Солонгост одоог хүртэл COVID-19-ийн халдвар авсан ганц ч тохиолдол илрээгүй. Гэвч тус орны нэг хотод хорио цээр тогтоогоод байна гэж “Нодон синмун” сонинд бичсэн байна. 

 

Тус оронд COVID-19-ийн халдвар авсан нэг ч хүн илрээгүй гэж өгүүлэлд дурджээ. Гэхдээ эрх баригчид болгоомжилж ажиллахгүй бол БНАСАУ-д томхон хямрал нүүрлэж болно гэж сэтгүүлчид анхааруулж байгаа юм.

 

Гурван жилийн өмнө Өмнөд Солонгост гарсан БНАСАУ-ын иргэн хууль бусаар хил даван, буцаж ирснийг долоодугаар сарын 26-нд мэдээлсэн юм. Түүнийг хил орчмын Кэсон хотод долоодугаар сарын 19-нд саатуулжээ. Эрх баригчид түүнийг COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэн, яаралтай шинжилгээ хийсэн ч шинжилгээний хариу “тодорхой бус” гарсан байна. Ийнхүү түүнийг хатуу тусгаарлалтад оруулж, түүнтэй харьцсан хүмүүсийг хот даяар эрж хайжээ.

 

Үүнээс болоод Ким Чен Ун Кэсон хотыг бүхэлд нь тусгаарлахаар шийдвэрлэсэн байна. Хот даяар онц байдал зарлаж, иргэдийг тусгаарлах горимыг чанд сахихыг хүсчээ. Үүнээс гадна тус хотод COVID-19-ийн хэд хэдэн шинжилгээ хийж,  иргэдэд амны хаалт,  ариутгах хэрэгсэл, эм, бүтээгдэхүүн болон бусад зүйлсийг олгож эхэлсэн байна.

 

“Ямар зорилгоор ийм өгүүлэл бичсэнийг одоогоор нарийн хэлэх аргагүй юм. Эхний хувилбараар Хойд Солонгосын “оргодол” COVID-19-өөр огт өвчлөөгүй байж болно. Хоёрдугаарт түүнийг гаднаас орж ирсэн халдвартай хүнд тооцсоноор нийтийн статистик мэдээнд огт оруулаагүй байж болох юм” гэж Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

 

Хойд Солонгост COVID-19-ийн халдвар авсан анхны тохиолдол илэрсэн тухай цуу яриаг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хоёрдугаар сард тараасан юм. Гэвч энэ мэдээ албан ёсоор нотлогдоогүй байгаа билээ.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ