Сурагч охин мэдлэгээрээ гайхуулж “Мерседес” машинаар шагнуулжээ

Орост дунд сургуулиа дөнгөж төгссөн охин мэдлэгээрээ гайхуулж, Москва хотын захирагчаас “Mercedes” машин гардлаа гэж «360» портал мэдээлсэн байна. Уг сайтад бичсэнээр Алиса Бугрова онлайнаар явагдсан Европын физикийн олимпиадад оролцжээ. Тэрээр Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дэлхийн 57 орны сурагчидтай зургаан өдрийн турш өрсөлдөж, шилдэгээр шалгарсан байна.
Москва хотын захирагч Андрей Воробьев түүнд Солонечногнорскийн тойрогт байдаг заводад угсарсан “Mercedes” машин гардуулжээ. Энэхүү машин нь 150 морины хүчин чадалтай, тохилог салонтай төдийгүй дөрвөн хаалгатай гэнэ.
Бүх авьяаслаг, чадварлаг залуус эх орондоо үлдэж, авьяас чадвараа үзүүлээсэй хэмээн хотын захирагч бэлэг гардуулах үеэрээ хэлсэн байна. Түүнчлэн Воробьев сайхан сэтгэл гаргасан заводын ажилтнуудад талархал илэрхийлжээ.
Алиса Бугрова нь Москвагийн физик-техникийн дээд сургуульд үргэлжлүүлэн сурахаар төлөвлөж байгааг онцолсон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ