Коронавирус тархинд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд ярьжээ

КОВИД-19 хүний эрхтэн системүүдэд хэрхэн нөлөөлдөгийг дэлхийн эрдэмтэд судалсаар байгаа аж. Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алддаг нь неврологийн шинж тэмдэгүүдийн нэг боловч, тархинд коронавирусийн үзүүлэх нөлөө хавьгүй их юм гэж хэвлэлд бичсэн байна.

 

Толгой өвдөх, толгой эргэх, ухаан алдах, татах, саажих, цус харвах зэрэг нь мэдрэлийн гаралтай бусад шинж тэмдэг хэмээн шинжээчид нотлож байна. "60 хүртлэх насны хүмүүс ч COVID-19-ийн халдвар авсаны дараа сэтгэцийн гажиг, гутранги байдалд орох юмуу харвалт өгч мэднэ" гэж Британийн “The Lancet сэтгүүлд бичжээ.

 

Уг өвчний мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөө нь вирусийн шууд нөлөө юмуу дархлааны хэт идэвхитэй тогтолцооны гэмтэл гэсэн хоёр зүйлтэй холбоотой ажээ. “Неврологийн шинж тэмдэг нь коронавирусийн онцлог шинж  байж магадгүй” гэж Калифорнийн их сургуулийн мэдрэлийн халдварт өвчний шинжээч Фелесия Чоу ярьжээ.

 

Түүнчлэн ханиалгах, халуурах зэрэг өвчний гол шинж тэмдэггүй өвчтөнүүдэд ч неврологийн гэмтэл илэрсэн байна гэж CNN сувгаар мэдээлжээ. COVID-19 өвчний үед үнэрлэх мэдрэмж яагаад байхгүй болдогийг судлаачид илрүүлжээ. "Цар тахал нь Испани томуугийн маягаар явж болох юм. Тэгвэл COVID-19  залуус болон эрүүл хүмүүсийг өвчлүүлж эхэлнэ" гэж Британийн хатан хааны анагаах ухааны шинжээч мэдээлжээ.

 


Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ