ЦЕГ-ын дарга Ж.Болд бүрэлдэхүүнээ өөрчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд өнгөрсөн баасан гарагт /2020.07.31/ тушаал гаргаж, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг, Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг, дэд даргаар хурандаа Б.Даваажавыг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг, Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг, дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг томилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ