А.Амбасэлмаа: 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.


Дээрх шинжилгээнд:

  • Долоодугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ.
  • Афгинастаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтаны шинжигээ
  • Ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ.


Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа.


Мөн эдгэрээд эмнэлгээс гарсан 230 иргэнээс сувилалд 17 нь байгаа бол 47 хүн гэрийн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 166 хүн гарчээ. Тандалт, судалгаа үргэлжилж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ