Зусланд амарч буй хүүхдүүдэд болзошгүй аюулаас сэргийлэх тухай сургалт оржээ

Ногоон бүс дэх зуслангийн амрагч хүүхдүүдэд үер ус, ой хээрийн түймэр болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах арга ухаанд сургах мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” зусланд амрагч 40 сурагч хамрагджээ.
Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр явуулж, гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үер болон ой хээрийн түймрийн нөхцөл байдал, үүсэх шалтгаан, гамшигт өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар зааж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ