Компьютер томографын шинжилгээ хийлгэх нь "аюултай"

Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сард Москва, Санкт-Петербург хот болон Ленинград мужид компьютер томографын (КТ) шинжилгээ хийлгэх хүний тоо өссөнтэй холбогдуулан сэтгэл түгшиж буйгаа Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба илэрхийлжээ. Тус албаны сайтад ингэж мэдээлсэн байна.

 

"Энэ нь цацрагаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх шалтгаан болж болзошгүй байна" гэж Санкт-Петербургийн профессор П.В.Рамзаевын нэрэмжит цацрагийн эрүүл ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд онцолжээ.

 

Судалгааны хүрээнд 2020 оны эхний улиралд ОХУ-ын бүс нутгуудад хийсэн КТ-ын шинжилгээний тоо баримтыг цуглуулж, энэ нь нийт авсан цацрагийн тун 1.5 дахин өссөнийг харуулсан байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин