Хүчтэй аадар борооны улмаас авто замд үүссэн эвдрэлийг засварлажээ

Булган-Мөрөн чиглэлд 2020.06.21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн. Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК шаардлагатай засварын ажлыг 100 хувь гүйцэтгэж, дуусгав.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ