Өнөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 5. Билгийн тооллын 17. Чөдөр одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 05.43 цагт мандан, 20.22 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 


Эд өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. 



Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могон, бич, тахиа, гахай болой. Хол газар явааар одогсод зүүн зүгт мөргөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ