Хотын ихэнхи хэсэгт авто замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна

Нийслэл хотын ихэнх хэсэгт авто замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна. Үүнд:
- Толгойт өртөөнөөс Сутайн буянт зах хүртэл ачаалалтай
- 21-р хороолол Чингис СООСЭ сургуулиас 5 шарын уулзвар хүртэл ачаалалтай
- 1-р хорооллын 34-р байрны араас 32-р байрны уулзвар хүртэл ачаалалтай
- Саппорогийн уулзвараас Сутайн Буянт зах хүртэл ачаалалтай
- УБТЗ-аас Нарны гүүр хүртэл ачаалалтай
- Дэнжийн 1000-ын уулзвараас 32-ын уулзвар хүртэл ачаалалтай
- Хүчит шонхороос урагш чиглэлд мөн ачаалалтай
- Өгөөмөр захаас Нарантуул захын уулзвар хүртэл ачаалалтай байгаа тул та бүхэн ажлаа зохицуулан, цагаа төлөвлөж, зөв замаа сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Түүнчлэн наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл Дарь-Эхийн зам бүрэн хаагдсан тул өөр чиглэлийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ