Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшжээ

Монгол Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ)-ноос Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгох хурал хэзээ болох талаар шийдвэрээ өчигдөр гаргасан байна.
МҮОХ-ны мэдээлж буйгаар "Наймдугаар сарын 4-ний өдөр МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа.
Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
- Найдангийн ТҮВШИНБАЯР
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:
- Цэвэгмидийн БАТ-ЭНХ,
- Чойжгаваагийн НАРАНБААТАР,
- Жүгдэрийн ОТГОНЦАГААН,
- Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР нар нэр дэвшиж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ