А.Амбасэлмаа: 615 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 615 хүний шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.


Тодруулбал,

  • Долоодугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ
  • Долоодугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ болон
  • Долоодугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. 
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц /БГД, БЗД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалтын сорьцыг авчээ/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, 
  • Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ,
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн,
  • Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ