Тэтчерийн ач охин дэлхийг өөрчилнө

Талийгаач  Маргарет Тэтчерийн гэр бүлд  “Төмөр хатагтайг” нэр төртэй залгамжлах хүн өсч торниж байна. Юу гэвэл, түүний  ач охин  Амандагийн эмээгийнхээ оршуулга дээр хэлсэн гайхалтай үг олон нийтийн сэтгэлийг эзэмдэж, улмаар түүний улс төрийн ирээдүйн тухай шивэр авир ярилцах болжээ.  Арванесөн настай  бүсгүй эмээгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэн, Евангелийн айлдвараас ишлэл уншсан байна.

Аманда бүр эх бичвэрийг харалгүйгээр хэцүү мөрүүдийг уншиж байжээ.  Тэрээр  эдгээр ишлэлийг маш сайн цээжилжээ гэсэн сэтгэгдэл төрж байсан байна. Оршуулгын ёслолд оролцсон 2 мянга гаруй хүн залуу бүсгүй Тэтчерийн хэлсэн үгийг зохих ёсоор үнэлжээ. Олны өмнө биеэ авч явах чадвар, ярьж хэлэх чадвар  гойд сайтай, эмээдээ нэн дотно сэтгэлээр хандаж, үүнийгээ хэлсэн үгэндээ гайхалтай сайн шигтгэж  өгсөнийг  дурдаж байжээ.

Аманда бол Маргарет Тэтчерийн хүү Маркийн охин юм. Тэр ах Майклын хамт  АНУ-д суудаг  байна. Түүний техас аялга хэлсэн үгийг нь онцгой гоё чимж өгч байжээ.  Бүсгүй Ричмондын их сургуульд сурдаг бөгөөд дэлхийг өөрчилж чадна гэсэн  итгэлийг нэг дамжааныхан болон багш нартаа  төрүүлдэг байна.  Хэрхэн ийм сайхан үг хэлж чадсаныг түүнээс асуухад, тэр:  “Энэ нь миний цусанд байдаг юм” гэж хариулжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ