Николас Мадуро ерөнхийлөгчийн тангаргаа өргөв

Венесуэл улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн зарласны дараа маргаан дэгдэж саналыг дахин тоолох болсон. Харин саналын дахин тоололтын дүн өчигдөр орой гарч Николас Мадуро ялалт байгуулсан болох нь дахин батлагдлаа. Мадуро өрсөлдөгч Энрики Каприлесийг 1.5 хувийн саналын зөрүүтэйгээр ялсан юм.
Тиймээс өнөөдөр Николас Мадуро ерөнхийлөгчийн тангаргаа өргөж байна. Тэрбээр тангаргаа өргөхдөө “Бүх Венесуэлчүүдийн төлөө” хэмээн залбирсан ажээ. Ёслолын ажиллагаанд Латин Америкийн орнуудын зарим тэргүүнүүд болон төлөөлөгчид ирсэн байв. Ийнхүү Николас Мадуро Венесуэлийн төрийн жолоог 14 жил удирдсан Уго Чавесын ажлыг албан ёсоор үргэлжлүүлэх болов. Санал хураалтын дүнтэй дахин маргах аргагүй болсон учир Мадурогийн дэмжигчид жинхнээсээ түүнд баяр хүргэж Каракас хотын гудамж талбайгаар баярын жагсаал хийж байна. Харин Мадурог эсэргүүцэгчид ч мөн гудамж талбайгаар цугларан салса хөгжим эгшиглүүлэн, буруу сонголт хэмээн хашхиралда байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ