Японы өндөр настнууд жилд нэг саяар нэмэгдэж байна

Японы хүн амын хөгшрөлтийн хувь сүүлийн жилүүдэд асар хурдацтай нэмэгдэх болжээ. Тус улсад 65-аас дээш настай хүмүүсийн тоо жилийн дотор нэг саяар өсөн нэмэгдэж, 30.8 саяад хүрсэн байна. Харин нас баралтын тоо харьцангуй бага бөгөөд жилд өндөр настнуудын 280 мянга орчим нь нас бардаг ажээ.
Харин идэвхтэй наслалт буюу 14 нас хүрээгүй хүний тоо нийт хүн амын 16.5 сая хүүхэд 13 хувь эзэлж байгаа юм . Энэ нь статистикийн ийм тоо баримтыг нийтлэж эхэлсэн 1950 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт гэж Японы статистикийн албанаас гаргасан судалгаа үзүүлж байна.
Энэ нь улс орны нийт хүн амын бараг дөрөвний нэг юм гэж Япон улсын албаны эх сурвалжууд мэдээлж байна. Япон улс нийт 127.5 сая хүн хүн амтай. Тус улсын сангийн яамнаас гаргасан тооцоо судалгаагаар сул цалинтнууд буюу улсаас тэтгэмж авдаг хүмүүс нийт хүн амын 24.1 хувь эзлэж байна гэв.
Өтлөх нь Японд нийгмийн төдийгүй эдийн засгийн асуудал ихээхэн нөлөө үзүүлэх болоод байгаа. Японы тэтгэврийн системийг ажиллаж байгаа 11 хүнд нэгэн сул цалинтан ногдохоор бодсон билээ. Японы орчин цагийн нийгэмд энэ нь 3:1 харьцаатай болов. Эрдэмтдийн тооцоолсноор бүр 2040 он гэхэд сул цалинтнууд Японы муж улсуудын тэн хагаст хүн амын 40 хувь эзлэх гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ