Германд хоногт 1.188 хүн нас барав

                                      Тус улсад коронавирусийн улмаас нас барагсдын тоо сүүлийн 24 цагийн дотор 1.188-аар нэмэгдсэн нь хамгийн их үзүүлэлт болсон байна. Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр дээрх хугацаанд халдварын 31.849 тохиолдол бүртгэгдэв. Хүрээлэнгийн сайтад эдгээр тоо баримт бүрэн гүйцэд биш гэж мэдэгдсэн ба амралтын өдрүүдтэй холбогдуулан цөөн тооны туршилт хийж, бүх тохиолдлыг бүртгэж амжаагүй гэнэ. Үүнээс өмнө 24 цагийн дотор хамгийн олон хүн коронавирусээр хорвоог орхисон тохиолдол 12-р сарын 30-нд бүртгэгдсэн агаад 1.129 хүн эл өдөр нас барсан аж. Одоогоор Германд цар тахлын халдварын 1,866.887 тохиолдол бүртгэгдэн, 38.795 хүн нас баржээ.            Уг улсад 12 сарын 16-наас хатуу хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ба хүнс, гэр ахуйн болон амин чухал бараа борлуулдаг зарим дэлгүүрээс бусад бүх худалдааны цэгийг хаагаад байгаа юм. Мөн үсчин, театр, музей, гоо сайхны газар ажиллахгүй байгаа бол сурагчид алсын зайнаас сурч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ