Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын дөрөв дэх өдрийн тэмцээн, уралдаанууд эхэллээ. Өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсаа төлөөлөн Б.Оргилмаа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдлөө. Тэрбээр тавдугаар гараанд уралдаж, 29.02 секундын амжилтаар гараандаа зургаадугаар байр эзэлсэн юм. Тус төрөлд нийт 68 тамирчин өрсөлдсөнөөс есөн гарааны нэгдсэн дүнгээр Б.Оргилмаа 40 дүгээр байрт жагслаа.
.jpg)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ