“Time” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 хүнийг нэрлэв

“Time” сэтгүүл жил бүрийн нэр нөлөө бүхий 100 хүнийг шалгаруулдаг уламжлалтай. Тус сэтгүүл 10 дахь жилдээ оны хамгийн нөлөө бүхий зуун хүнийг тодруулж байгаа юм. “Time” сэтгүүлийн жил бүр тодруулдаг хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад улс төр, урлаг, спорт, буяны үйл ажиллагаа, техник технологи, энтертайнмент, бизнесийн гээд бүхий л салбарт нөлөө үзүүлсэн цуутай хүмүүсийг оруулдаг юм.

Эдгээр нөлөө бүхий зуун хүнийг байр эзлүүлэлгүйгээр нэрийг нь тодруулсан байна. Харин сэтгүүлийн нүүрэнд жагсаалтад багтсан долоон хүний зургийг л нийтэлсэн байна. Тэдгээр долоо хүнд реппэр Жэй-Зи, Спейс-Икс сансрын хөлгийг зохион бүтээгч Элон Маск, Америкийн сенатын гишүүн Рэнд Пол, жүжигчин Женифер Лоуренс, Энэтхэгийн жүжигчин Амир Хан, Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай, Хятадын теннисчин Ли На нар багтаж байгаа юм. Сэтгүүлийн редакциас хамгийн нөлөө бүхий зуун хүнийг таван төрөлд хуваан ийнхүү нэрлэсэн байна.

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ