Францчууд ижил хүйстнүүдтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэв

 

Ням гаригт Парис хотноо 45 мянган хүн оролцсон  томоохон хэмжээний жагсаал боллоо. Энэ жагсаал ижил хүйстнүүдийн гэрлэлт болоод тэдгээр  хүмүүсийг хүүхэд үрчилж авах талаар хуулийн төслийн төвшинд яригдаж байгаатай холбоотойгоор хийгджээ. Харин цагдаа нарын мэдээлж буйгаар тогтмол 45 мянган хүн байсан ч жагсаалд оролцсон бүх хүнийг тоолвол 270 мянга орчим хүн дуу хоолойгоо илэрхийлсэн гэв. Учир нь өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн жагсаал эхэлсэн бөгөөд тэр өдрөөс хойш жагсаалд оролцсон хүмүүсийн тоо ийнхүү олон болсон аж.

Жагсаал тайван замаар болж өнгөрсөн.  Иргэд эрх мэдэлтнүүдэд хандан “Бид ижил хүйстнүүдийг эсэргүүцэж байна. Бид улсынхаа, хотынхоо эрхэмсэг түүхийг авч үлдэхийн  тулд тэмцэж байна” хэмээн хашгиралдаж байжээ. Түүнчлэн иргэд ерөнхийлөгч болон шинэ засгийн газрынхныг эрс шинэчлэл хийнэ хэмээн  гарч  ирсэн ч доривтой ажил хийхгүй байна хэмээн зэмлэсэн юм. Шаардлага тавьж амлалтаа биелүүлэхийг хүсчээ. Францчуудын  50 хувь нь ижил хүйстнүүдийг гэрлэлтийг зөвшөөрсөн ч харин тэдний хүүхэд өргөж авах тухайд тун цөөхөн хувь нь дэмжиж байна .

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ