Сирийн ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр эдгэжээ

  "Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон түүний эхнэр Асма Асадын өгсөн COVID-19-ийн шинжилгээний хариу сөрөг гарснаар мягмар гарагт ажилдаа орлоо" гэж ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Уг мэдэгдэлд "PCR шинжилгээ хийсний дараа эрүүл мэндийн шалтгаанаар тусгаарлах хугацаа дуусч, COVID-19-ийн шинж тэмдэг алга болсон тул ерөнхийлөгч Башар Асад болон түүний гэргий Асма Асад нар өнөөдөр буюу мягмар гарагт ажилдаа орно" гэж дурджээ. Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн алба гуравдугаар сарын эхээр ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёроо COVID-19-өөр өвдөж, эмчлүүлж буйг албан ёсоор зарласан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ