Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Японд хийх айлчлалаа цуцалжээ

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Япон улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалжээ. Энэ нь Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн “Ясукуни” сүмд өргөл өргөсөнтэй холбоотой аж. Тус сүмийг Азийн олон оронд Японы милитаризм, түрэмгий үндэсний үзлийн бэлгэдэл гэж үздэг.

Түүнчлэн сайд Юн Бен Сегийн Япон улсад энэ сарын 26-27нд хийх байсан айлчлал цуцлагдсаныг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам ч баталсан байна. Энэ талаар Өмнөд Солонгосын нэлээд нөлөө бүхий томоохон улс төрч нэрээ нууцлахыг хүсэн мэдээлэл өгсөн байна.

Харин Япон улсын тал “Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын айлчлал цуцлагдсан талаар шийдвэрийг хараахан хүлээж аваагүй байна. Японы улстөрчийн Ясукуни сүмд бараалсан явдал бусад улс оронтой харилцаа хүндрэхэд хүргэх ёсгүй. Улс орон бүрт өөрийн гэсэн байр суурь бий. Энэ нь дипломат харилцаанд нөлөөлөх ёсгүй хэмээн бид үзэж байна” гэсэн байна.

Х.Төгөл 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин