Гуантанамогийн хоригдлууд өлсгөлөн зарлав

АНУ-ын Гуантанамогийн шоронд хоригдож буй 166 ялтны дийлэнх нь өлсгөлөнд нэгдсэн тухай АНУ-ын цэргийн хүчний эх сурвалж мэдээлжээ. Энэ нь Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарааад байгаа юм.  Тэдгээр хоригдлуудын дийлэнх олонхи нь шүүхээс ял сонсоогүй ч өргөст торны цаана хоригдож байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл тодорхой бус шалтгаанаар хорьж цагдаж байгаа гэсэн үг ажээ. 

Өлсгөлөн зарласан 84 хоригдлоос 16 хүнийг хүчээр хооллож байгаа бол таван ялтан шоронгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин одоогоор амь насанд нь аюул учирсан тохиолдол гараагүй тухай албаны хүмүүс мэдээлсэн байна. 

Тус шоронгийн хоригдлууд өнгөрсөн хоёрдугаар сараас өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд сүүлийн үед хоригдлууд өлсгөлөнд нэгдэх нь улам бүр ихсэх болжээ. Өлсгөлөн зарласан хоригдлуудын тоо өнгөрсөн лхагва гаригт 52 байсан бол баасан гаригт 63 болж, даваа гаригийн байдлаар ийнхүү тал хувь буюу 84-т хүрсэн байна. 

Х.Төгөл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин