Хүүхдүүдийг садар самуун зүйлд ашиглаж байсан багш баригджээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид Эрик Жастин Тот гэгч эрийг удаан хугацааны турш эрэн сурвалжилсны эцэст Латин Америкийн Никарагуа улсаас  баривчилжээ.

Энэ этгээд өмнө нь Вашингтон хотноо нэгэн хувийн сургуулийн бага ангийн багш байсан бөгөөд бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэргээр хайгдаж байсан. Түүнчлэн хүүхдүүдийг ашиглан насанд хүрэгчдийн кино хүртэл хийж байсан нь илэрсэн юм.

Холбооны мөрдөх товчооныхны хэлж буйгаар Эрик Тот Осама Бин Ладены дараагийн зайлшгүй олох ёстой гэмт хэрэгтэн хэмээн тодорхойлогдон хайгдаж байсан аж.

Эрик Тот өнгөрсөн онд гаргасан хурдан хугацаанд олох ёстой гэмт этгээдүүдийн жагсаалтын эхний аравт бичигдсэн бөгөөд түүнийг 2008 оноос хойш эрэн сурвалжилж байсан.

Түүнтэй хамтран порно бичлэн хийдэг байсан өөр нэгэн багш нь тухайн үедээ баривчлагдсан. Тэд тус бичлэгүүдийг сургууль дээрээ хийдэг байжээ.

Хэрэг үйлдсэн этгээдүүд тус сургуульд гурван жил багшилсан гэж сургуулийн удирдлагууд хэлж байна.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин