НҮБ Хятадад тусламж илгээнэ

Өнгөрсөн бямба гаригт Хятадын Сычуань мужийн Лушань Яань дүүрэгт  болсон газар хөдлөлтийн улмаас200 гаруй хүн амиа алдаж, 24 хүн сураггүй алга болж,  нийт 11 мянган хүн гэмтэл бэртэл аваад байна. Газар хөдлөлтийн хүч 7.8 магнитудын хүчтэй болсон бөгөөд хоёр дахь чичирхийлэл арай сул хүчтэй байсан.

НҮБ энэхүү байгалийн гамшигт өртсөн хүн амыг нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна.  НҮБ-ын нарийн бичгийн даргын  албан ёсны төлөөлөгч Мартин Несирке энэ тухай албан ёсоор мэдэгджээ. Мартин Несирке НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын нэрийн өмнөөс Хятадын эрх баригчид болон ард түмэн гамшигт нэрвэгдсэн хүмүүс тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Энэ мужид 2008 онд 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 80 мянга гаруй хүний амийг авч одсон удаатай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин