Усан доорхи уран баримлын музей

MUSA усан доорхи барималуудын музей нь 2009 онд Карибын тэнгисийн ойролцоо Исла Мужерес дэхь Үндэсний Усан Парк болон Канкуны усанд байгуулагджээ. Энэ гайхалтай музей нь усан дор 10 метрийн гүнд байдаг гэнэ. Нийт 450 орчим хүний төрхтэй барималаас бүрдсэн энэхүү музей нь тэр хавийн усан доорхи шүрэн арлуудыг хэт олон жуулчдын хөлнөөс хамгаалж, анхаарлыг нь өөр зүгт чиглүүлэх зорилгоор Жейсон Де Тэйлор гэдэг хүний санаачлагаар бүтээгдсэн байна. Энэхүү сонирхолтой музей нь Дэлхийн хамгийн том талбайг эзэлсэн усан доорхи урлагийн байгууламж юм.

Тус музейн үзмэрүүдийг цул төмрөөр хийсэн бөгөөд тус бүр нь хоёр тонн орчим жинтэй. Музейг ойролцоогоор 350 мянган ам.долларын хөрөнгөөр босгосон ажээ.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин