Судан дахь ЭСЯ-аа Франц хаалаа .

             Францын ГХЯ "Судан дахь манай ЭСЯ дараагийн мэдэгдэл хүртэл хаагдах ба одоогоор Парисаас ажиллана" гэж мэдэгдлээ. Түүнчлэн "Дипломат төлөөлөгчийн газар нь Хартумыг орхих хүсэлтэй хүмүүсийг цуглуулах цэг байхаа больсон" хэмээн уг мэдэгдэлд дурджээ. "Франц улс Суданд гал зогсоож, улс төрийн шилжилтийн үйл явцыг дахин эхлүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна. Мөн хоёр талыг дайсагналаа зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг хүртээмжтэй болгон, энгийн ард иргэдэд аюул учруулахгүй байх, улс төрийн яриа хэлэлцээний зам руу буцахыг уриалж байна" гэж мэдэгдэлд өгүүлсэн аж.             
            Ням гарагт тус улс Суданаас иргэдээ тэр дундаа дипломат ажилтнууд, Европын бусад улс болон түнш орнуудынхаа иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. ГХЯ-наас эшлэн Le Figaro сонины мэдээлснээр Францын хүчин чармайлтаар нэг өдрийн дотор Франц болон бусад орны 400 орчим иргэнийг Суданаас Жибути руу нүүлгэн шилжүүлсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ