“Twitter”-т дуудлага хийж, мессеж илгээдэг болно

Мягмар гарагт “Twitter” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нийгмийн сүлжээний платформдоо шинээр нэвтрүүлэх функцуудынхаа талаар мэдэгджээ. Тодруулбал, “Twitter” удахгүй дуудлага хийж, мессеж илгээдэг функцтэй болох гэнэ.

Өнгөрсөн онд И.Маск “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулаад, энэ нь мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцуудтай байна гэж мэдээлж байсан. “Тун удахгүй та бүхэн нийгмийн сүлжээний платформ дахь хэнтэй ч дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно, ингэснээр та утасны дугаараа өгөхгүйгээр дэлхийн хаана байгаагаас нь үл хамааран хүмүүстэй ярих боломжтой болно” гэж И.Маск мягмар гарагт жиргэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин