О.Цэцэнцэнгэл Теди аваргад торгуулиар ялагдлаа

      Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг-ын жингийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн, хийлж ялалт авсан юм. Хоёрдугаар тойрогт ОХУ-аас Бахрейн руу гарсан Азамат Чочаевыг хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялсан. Шөвгийн 16-д Францын бөх дэлхийн аварга Тедитэй үндсэн цагт үнэлгээ байхгүйгээр нэмэлт цагийн барилдаанд орсон. Нэмэлт цагт хоёр бөх хоёулаа хоёр, хоёр торгууль авсан. Манай бөх жаахан тэсвэр алдаж, идэвхгүй барилдаан гаргаж гурван торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв. Ц.Цэцэнцэнгэлд маш их боломж, нөөц  байгаа нь харагдлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ